Загварын орон зай : Хүүхэлдэйхэн

Хүүхэлдэйхэн

Муудсан хоолны эхүүн үнэр. Угааж амжаагүй аяга таваг. Гунигтай нүд. Гансарсан сэтгэл. Үгүйлэгдсэн хайр. Орхиод явсан тэр л залуу.

Тэр зогсоо зайгүй уйлна. Чангаар. "Дуугай байгаад өгөөч". Гэвч тусыг эс олно. Тэр байнга л уйлна. Зогсолтгүй. "Юу нь болохоо байчихаа вэ?". Гэвч тэр хариулсангүй. Уйлсаар л. Энэ чимээнд нь галзуурах шахна. Гэвч бусад хүмүүс үл тооно. Чихээ таглалаа. Тэр чимээ сонсогдсоор л.

Тэр залууд тэр бүсгүй ухаангүй хайртай байсан. Бүүр "ухаангүй". Харин тэр залууд тэр бүсгүй сонин биш. Зүгээр л зугаагаа гаргах тоглоом. Тиймээ "тоглоом". Тэр залуу тэр бүсгүйгээс салахдаа "Хүүхэлдэйхэн минь намайг уучлаарай. Гэхдээ би чамд огтхон ч хайргүй" гэж хэлсэн.

Хүүхэлдэйхэн. Энэ үг түүний санаанаас гарсангүй. "Хүүхэлдэйхэн, хүүхэлдэйхэн". Тэр амандаа дахин дахин шивнэнэ. Түүний энэ бодлыг тасалдуулж өнөөх л хоолой мэгшив. Түүний доторх хүн..... Бүсгүй "Би юуг нь буруу хийчихсэн юм бэ?" гэж "өөрийн доторх хүн" ээс асуув. Энэ удаад хүн хариуллаа. "Чи намайг сонсоогүй. Чи түүнийг хүүхэмсэг эр гэдгийг мэдэж байсан". Бүсгүй ццаш нь сонсохыг хүссэнгүй. Үгүй ээ тэвчсэнгүй. Бүх эд эс, зүрх сэтгэл нь зөвхөн түүнийг л бодож байлаа. Бүсгүй шийдэв. "Түүнийг хэзээ ч уйдаахааргүй төгс төгөлдөр хүүхэлдэй болноо"......

cry baby


start=-42 , cViewSize=50 , cPageCount=1

8 сэтгэгдэл:

null
moogii (зочин)

julia bi oilgosongui ee kkk gehdee bi bsan bol martahiig hicheenee

Жулиа

Мөөгий: хаха чи нээрээ үнэннннн шудрага гараа. Энийг бол би зүгээр нэг юм туршиж үзкээд бичжугаам лд

13

таалагдлаа.

Жулиа

Цэнхэр шувуу: Хэхэ баярлалаа.

geek

huurhi huuheldei:(

Жулиа

Geek: Харин тийн. Тэгээд өөрийнхөө хүслээр биш хүнд таалагдахын тулд амьдарч байгаам даа

Ha!Ng

zluuldee keke

Жулиа

Хайнг: Хэхэ. Одоо өөрийнх нь гаргасан шийдвэр юм хойно яая гэхэв гэж мээд

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)


Загвар хөрвүүлсэн Жулиа - Header Image by DaPino Graphics
This template is brought to you by : allblogtools.com | Blogger Templates