Загварын орон зай : Хэн бүхний хайртай бренд "Converse" ын түүхээс.......

Хэн бүхний хайртай бренд "Converse" ын түүхээс.......

Дэлхийн бүх насныхны хамгийн хайртай кэт бол мэдээж “Converse”. Бид энэ удаадаа “Converse All-Stars” кэтний үүслийн талаар танилцуулах болно. “Converse” нь ХХ зуунаас хойш гутал хийсэн АНУ-ын компани юм. Тус компани нь маш олон төрлийн гутал үйлдвэрлэдэг бөгөөд “Nike” компанийн салбар компани юм байна. Харин дэлхий дахинаа тархсан хамгийн алдартай загвар нь “Chuck Taylor” юм.

1908 онд Маркүис М.Конверс гэгч хүн хамгийн анх “Converse” хэмээх резинэн гутлын компанийг байгуулсан байна. Тэд анх бүх насныханд зориулан өвлийн гутал үйлдвэрлэдэг байжээ. 1910 он гэхэд тус компани өдөрт 4000 хос гутал үйлдвэрлэдэг байсан бол 1915 оноос эхлэн спорт гутал үйлдвэрлэж эхэлжээ.



Харин тус компанийн хувь заяаг орвонгоор нь эргүүлсэн гэж болохоор “Converse All-Stars” хэмээх сагсан бөмбөгчдөд зориулсан кэтийг 1917 онд гарсан байна. 1921 онд Чарльз “Чак” Тэйлор /Chuck Taylor/ хэмээх сагсан бөмбөгчин тус компанитай хамтран ажиллах гэрээ байгуулснаас хойш тэрээр тус компанийн гутлуудыг АНУ даяар сурталчилдаг болсон байна. Түүний гарын үсгийг 1923 онд кэтний шошго дээр нэмж өгсөн байна. Чак Тэйлор тус компанид 1969 он хүртэл буюу бурханы тааллыг хүртэх хүртлээ ажилласан юм.

Дэлхийн хоёрдугаар дайн эхлэхэд “Converse” компани цэргүүдэд зориулсан гутал гаргаж эхэлсэн байна. Харин 1970-аад оны үед “Nike”, “Adidas” зэрэг шинэ өрсөлдөгчид хүч түрэн орж ирснээр тус компанийн монополчлол дарагдаж эхэлжээ. Удалгүй NBA-ийн хувьд сагсан бөмбөгийн үндсэн гутал байхаа больсон төдийгүй 2001 оны нэгдүгээр сарын 22-нд дампуурлаа зарласан байна. Энэ үед АНУ-д үлдсэн байсан хамгийн сүүлийн “Converse”-ийн үйлдвэр хаагджээ. Үүний дараа АНУ-д бус Хятад, Индонез болон Вьетнам зэрэг Азийн фирмүүд “Converse”-ийг үйлдвэрлэх болсон байна.

Харин 2003 оны долдугаар сарын 9-нд “Nike” компанид 305 сая ам.доллараар худалдаалагдсанаар тус компаний салбар болжээ. “Чак Тэйлор” бүх оддын сагсан бөмбөгийн гутал нь зөвхөн хар өнгөөр гардаг байсан бол 1947 оноос эхлэн цагаан өнгөтэй болсон байна. Харин сагсан бөмбөгийн багуудын хүсэлтээр 1966 оноос эхлэн өөр өөр өнгөтэй болж иржээ. Түүнчлэн 1970-аад оноос эхлэн олон төрлийн материалаар үйлдвэрлэгддэг болсон байна.



Дэлхийн Гиннесийн номонд хамгийн олон “Converse” кэттэйгээрээ дээд амжилт тогтоосон Жошуа Мюллер гэгч залууд 560 хос кэт байдаг юм байна.

Эх сурвалж  xvslen.miniih.com

start=-41 , cViewSize=50 , cPageCount=1

9 сэтгэгдэл:

null
moogii (зочин)

nadad dongoj 10 l bga shd

muugii (зочин)

nadad ene bugd taalagdaj bna bi iim converse taalagdaj bna taniig bi ih demjij bn ashuu

muugii (зочин)

nadad ene bugd taalagdaj bna bi iim converse taalagdaj bna taniig bi ih demjij bn ashuu

ANU UJIN (зочин)

SEKSI

555555555555555 (зочин)

NOVSHIN

❀ܓ✿ܓღӨөнжий ❀ܓ✿ܓღ (зочин)

гоё шдээ хөлд эвтайхэн

mj (зочин)

mash goy medeelel bna byarlalaa oor olon sonirholtoi medeelel tawiarai amjilt

нямцэцэг (зочин)

бидэнд хэрэгтэй юм зохиосонд баярллаа

Зочин

бидэнд хэрэгтэй юм зохиосонд баярллаа

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)


Загвар хөрвүүлсэн Жулиа - Header Image by DaPino Graphics
This template is brought to you by : allblogtools.com | Blogger Templates